Эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо. Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцлоод, Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай … Continue reading Эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлнэ